ru
mn

Артикул: 8007

ЭнергоЛайф Плюс

+57 Бизнес оноо (Шагналын оноо)
Бэлэн байгаа
Хүргэлт: илүү 20 нэгж
Хэмжээ
100 мл
Жин
171 г
Бүтээгдэхүүний төрөл
Бальз

ХЭРЭГЛЭЭ БА ОРЦ НАЙРЛАГА


Амьдралын эрч хүч


Байгалийн энергийн сэргээгч тоник, антиоксидант ба адаптоген дээр суурилсан зөгийн балны шинэчилсэн хольц. Шинэ найрлагад багтсан халуун орны зэрлэг интоорын ханд нь хүчтэй антиоксидант бөгөөд бие махбодийг эрт хөгшрөлтөөс хамгаалж, дархлааг бэхжүүлж, ханиад томуу тусах эрсэдлийг бууруулах байгалийн дархлаа дэмжигч орц юм. Үүнээс гадна ацерол буюу халуун орны зэрлэг интоорыг С витамины хамгийн баялаг эх үүсвэр гэж үздэг. Ацеролын найрлага дахь С витамины агууламж жүржээс 80 дахин, нимбэгнээс 34 дахин их байдаг. ЭнергоЛайфын жүрж, чацаргана жимсний хоршил нь биеийн энергийн нөөцийг нөхөж, биеийн хүчний үлэмж ачаалал, хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйлүүдэд хүний бие илүү хурдан дасан зохицоход тус дөхөм үзүүлнэ.



Хүнсэнд шууд хэрэглэхийг зөвлөж байна.


Идэвхитэй орц найрлага: зөгийн бал, пребиотик хүнсний эслэг, чацарганы үр жимс, жүржийн үр, цагаан гаа, хааны цэлцэгнүүр, нохойн хошууны үрийн ханд, чацарганы навч, ацерол- халуун орны зэрлэг интоор, гуарана- халуун орны нүдэн жимс, марал үндэс цэцэг, ногоон цай, овъёосны ханд.


100 гр бүтээгдэхүүний энергийн агууламжийг авч үзвэл:


Уураг
Тос
Нүүрс-ус
Энергийн агууламж
1 гр.
1 гр.
73 гр.
300 ккал / 1270 кДж


ЭнергоЛайф Плюс-ыг:

  • Хэт ачаалалтай ажилладаг хүмүүс;
  • Хүрээлэн буй орчны таагүй нөхцөл бүхий томоохон хот, суурин газарт амьдардаг бүх хүн;
  • Өвчин эмгэгийн дараа биеэ сэргээх шаардлагатай хүмүүс зайлшгүй хэрэглэх хэрэгтэй.


Хэрэглэх зөвлөмж: хоол хүнсэнд шууд хэрэглэх зориулалттай.
Хадгалах нөхцөл: Хуурай газар +25 ⁰С-ээс дээшгүй температурт хадгална.


Сертификат
соответствия
Декларация
соответствия
Дэлгэрэнгүй

Зөгийн бал нь байгалийн дархлаа идэвхижүүлэгч юм. Бие махбодид амархан шингэж, улмаар алгуур энерги өгч биеийг эрч хүчээр хангана. Зөгийн бүтээгдэхүүн нь дотоод эрхтэн, үе мөчний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэн, ханиад, харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бодисын солилцоог хэвийн болгох, үрэвслийн  болон бактерийн эсрэг үйлчилгээтэй.


Хааны цэлцэгнүүр - 400 гаруй идэвхтэй орц дотроо хамгийн чухал амин дэм, амин хүчил, уураг, фермент, даавар зэргийг агуулна.


Пребиотик хүнсний эслэг гэдэсний байнгын болон байгалийн жам ёсны үйл ажиллагаанд шаардлагатай эслэгийн эх үүсвэр болно.


Чацаргана, жүрж, нохойн хошуу, ацеролын үр нь витамин С-ийн хамгийн гол идэвхитэй эх үүсвэр бөгөөд антиоксидант, нөхөн төлжүүлэх, сэргээх үйлчилгээтэй.


Марал үндэс цэцгийн ханд нь дасан зохицох, сэргээх нөлөөтэй. Энэ нь цусан дахь глюкозын өтгөрөлийг бууруулж, цусан дахь холестериныг бууруулах болон хүчилтөрөгчийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх нөлөөтэй, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөл, бие махбодийн стрессийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.


Гуарана-халуун орны нүдэн жимсний ханд нь төв мэдрэлийн системийг идэвхжүүлж, бодисын солилцооны үйл явцыг хурдасгадаг. Энэ нь сэргээх нөлөөтэй, хоолны дуршлыг бууруулдаг, архаг мэдрэлийн ядаргааны үед эрч хүчийг сэргээж, мэдрэлийн ядаргааг тайлах үйлчилгээтэй.


Ногоон цайны ханд нь байгалийн антиоксидант бөгөөд бодисын солилцоог эрчимжүүлэхэд тустай, бодисын солилцоог хурдасгах нөлөөтэй, илчлэгийн хэрэглээг нэмэгдүүлж, өөх тосыг шатаахад тустай. Энэхүү ханд нь мэдэгдэхүйц сэргээх үйлчилгээтэй.


Овъёосны ханд нь биеийг ерөнхийд нь сэргээх, дархлаа бэхжүүлэх, хөдөлгөөний үйл ажиллагааг нэмэгдүүлэх, стрессээс хамгаалах шинж чанартай байдаг. Биеийн ерөнхий чалх, аливаа өвчнийг тэсэж гарах чадварыг нэмэгдүүлнэ.


Цагаан гаа нь антиоксидант, үрэвслийн эсрэг, хоол боловсруулалтыг хэвийн болгон, гэдэс базлалтыг намдаах үйлчилгээтэй, биеийн ерөнхий тонусыг сайжруулна.


Сертификат
соответствия
Декларация
соответствия
Дэлгэрэнгүй

Шинж чанарууд

  • Биеийг эрч хүчээр сэлбэж, ажиллах чадварыг нэмэгдүүлнэ.
  • Хүч чадал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ.
  • Гэдэсний дархлаа бэхжүүлнэ.
  • Дархлаа бэхжүүлэх, биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай.
  • Бие махбодийн шим тэжээлийн хэрэгцээг хангана.


Давуу тал нь

  • Өөр бусад энергийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь биеийн нөөцийг шавхдаггүй.
  • Байгалийн хүчтэй энергижүүлэгч.


Дараахи бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй:


• Миокапс - хүч чадал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ.

• VitoComplete өглөө, орой – "зөв нойр"-ны мөчлөгийг хариуцан, идэвхитэй байдал, амралтыг хангах амин дэмүүд, эрч хүчний ургамал юм. 


Сертификат
соответствия
Декларация
соответствия
Дэлгэрэнгүй

Энэ бүтээгдэхүүнтэй хамт худалдаж авдаг

Мессежийн код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Бүртгэлийг баталгаажуулах

Нэвтрэх

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

"Дуудлага захиалах" товчийг дарсанаар та Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Опрос о качестве обслуживания

Ваш регион проживания

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал

Хотите стать Консультантом?

Захиалга цуцлах

Захиалгын төлбөр

Уведомить о наличии продукта